2011年7月21日木曜日

Хувьсгалын өмнөх монголчуудын эрүүл мэнд



Тэртээх он жилүүдийн улбаанд хүн төрөлхтөн эрүүл саруул,энх мэнд оршин тогтнохын төлөө газар бүр улс орон бүр өөр өөрийн шаралсан түүхийг илээжээ.Монголчууд бид Хувьсгалаас өмнө,ялангуяа 1800 – 1900 оны үед ямархуу байдалд яаж эрүүл мэндээ сахин хамгаалж байсан нь  тун сонирхолтой.
Монгол оронд 200 жил ноёрхлоо тогтоож байсан Манж хятадын бодлогод хэзээ ч  монголчуудын эрүүл мэндийн талаар бичигдэж байсангүй. Тэр үед 1919 онд гарч байсан “Шофаны өдрийн сэтгүүл” сонинд зөвхөн хятад иргэд орж үзүүлэх хятадын цэргийн жижиг эмнэлгийн тухай “ Хязгаар газар ийм эмчийн хүрээлэн байх нь  далай дээрхи нигүүлсэнгүй онгоцноос юуны өөр” хэмээн тэмдэглэгдснээс өөр эмнэлэгийн талаар өгүүлсэн судар ном үлдсэнгүй. Харин хуучны  ЗХУ-ын эмнэлгийн багын дурсамж материал нэлээд үлджээ.
  Хувьсгалын өмнөх монголчуудын өвчин эмгэгээс аврах  тусламж эрэх цорын ганц газар нь сүм хийд ба түвд эмч оточ нар байлаа
Нөгөөтэйгүүр тэр үеийн монголын 600 гаруйхан мянган хүн амын тал хувь буюу 300 мянган эрэгтэйчүүдийн гуравны нэг,өөрөөр хэлбэл 8 аас дээш насны бүх эрэгтэйчүүдийн 40 хувь нь лам байсан нь улс орны эрүүл саруул оршин тогтнох  ямар ч үндэсгүй болж байсныг харуулж байгаа юм.
Оросын судалгааны баг бүр эртнээс Монголд хөл тавьж1898 онд нэрт эрдэмтэнД.К.Заблотный, 1899 онд доктор Дамаскин, мөн оны намар Тройцкосавскийн антропологч Ю.Д.Талько Грынцевич,1900-1906 онд Казаны профессор И.Н.Ланге, А.И.Подбельский зэрэг олон судлаач эмч нар ирж байжээ.
1902 онд монголд ирсэн их эмч М.В.Сережников “Монголд  цагаан бурхан өвчин их байсан ба Хүрээнд  21 хүнд үзлэг хийж 18 хүн нас барж байлаа “хэмээн бичсэн бол 1907 онд их эмч Овсяников “ Монголд орос хятад гадаадын харьяат бусад 13749 хүнийг нэг жилд үзэж үнэхээр өвчтөнөө дийлэхгүй байгаа тухай бичжээ.Иймэрхүү байдал олон жил сараар үргэлжилсэн учир Оросын эзэн хаанаас 1909 оны 10 дугаар сард Консулын дэнж , Хүрээ хоёрын хооронд жижиг эмнэлэг байгуулжээ.
Ер нь тухайн үед Нийслэл хүрээнд өнгөний өвчин ,сүрьеэгийн өвчин их байсан аж.
Нийслэл хүрээнд амьдарч байсан хүмүүсийн 60 хувь нь тэмбүү өнгөний өвчтэй,төрсөн хүүхдийн 50 хувь, 212 эхчүүдээс 13,2 хувь нь элдэв хүндэрлээр нас барж байжээ.Энэ бол аймшигтай ,монгол улс устаж алга болох сүүлчийн амьсгал дээрээ тогтож байсан гэсэн үг юм.
 Орос эмч нар монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллаж байлаа.
1926 онд ЗХУ-ын албан ёсны  экспедиц Архангай аймагт ажиллах үед энгийн ардууд 60-90 км хол газраас ирж үзүүлж байсан  ба  Заяын гэгээн өөрийн биеэр морилон тарилга хийлгэж байжээ.Их эмч Г.В.Ивицкий нэгэнтээ: Монгол нь одоогоор сүрьеэгийн шуламд өргөл барьц төлдөггүй боловч ахуй нөхцөл  өөрчлөгдөхын хамт  бие махбодын  энэ өвчинд хандах хандлага сул дорой байна.Гол нь монголчуудын биед сүрьеэгийн эсэргүүцэл огт байхгүй байна.Иймийн тул олон нийтийн газар гарч явахдаа анхаарах хэрэгтэй гэж бичиж үлдээжээ.
Бас эмэгтэйчүүдийн өвчин газар авч нэлээд хүндэрсэн тухай өгүүлжээ.1927 онд л гэхэд шинжилгээ авсан 519 эмэгтэйчүүдийн 183 буюу 35,2 хувь нь нэг ч төрөөгүй мөртлөө удамшлын гаралтай өвчтэй, 0 -1 насны хүүхдийн эндэгдэл 44,6 хувьтай байсан байна.

 Ийнхүү улс орон хувьсгалын үр нөлөөгөөр ЗХУ аас эмч сувилагч нар шинжлэх ухааны үндэстэй судалгаа шинжилгээ хийж,эрүүл ахуйн анхны үндэс  суурыг тавьж эрчимтэйгээр  эрүүлжиж эхэлжээ.







Ингээд 1966 оны байдлаар 1000 хүн ам тутмын цэвэр төрөлт 31,2 болж ,1 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 8 дахин буурч ,цагаан цэцэг ,тарваган тахал,эсэргэнэт зэрэг жижиг тархамтгай өвчин бүр мөсөн устжээ. Боловсон хүчний хувьд 1966 он гэхэд өөрийн үндэсний 1700 шахам их эмчтэй болж нэг эмчид 692 хүн ногдож эрс өөрчлөгдөж эхэлсэн байна. 

Бидний туулж ирсэн эрүүл мэндийн түүхийг сурвалжлан үзвэл ийм бөгөөд эндээс харахад яах аргагүй орос ах нарын буюнаар бид устах аюулаас аврагджээ гэж бодохоос өөр аргагүй юм.