Ардын хувьсгалын дараахан монголчуудын эрүүл мэндийн байдал тэр бүр өөрчлөгдсөнгүй.
1921 оны 3 сарын 1-3 ны өдрүүдэд Дээд шивээнд хуралдсан МАХН ын нэгдүгээр их хурлаас гаргасан тунхаглан зарлах бичигт " ...Ард амьтныг сувилах эмчлэх ,тэжээх тэтгэх зэрэг олон зүйл хэргүүдийг манай нам нягтлан үзээд дараа зарласугай хэмээж байсан бол 1923 оны 2-р хурлаас " Хоосон ядуу ардыг асран сувилах , аж үйлдвэр олгуулах зэрэг аргуудыг эрнэ" гэж эрүүл мэндийн талаар өгүүлж байсан байна.
1921 оны 8-р сарын 15 нд бүх цэргийн зөвлөл Д.Сүхбаатарын удирдлагаар хуралдаж монгол ардын болон совет оросын цэргүүд,энгийн хүмүүст нэгэн адил эмнэлгийн тусламж үзүүлэх больниц байгуулах шийдвэр гаргаснаар мөн оны эцсээр Зүүн сэлбийн эргэдэх "Козингийн өндөр " гэдэг байшинд Монгол улсын анхны албан ёсны эмнэлэг байгуулагдсан байна.
1928 оноос хойш Монгол оронд нийгмийн шинэчлэл ЗХУ\хуучнаар\-ын эдийн засгын тусламжаар эрчимжэн хөдөө орон нутагт борооны дараахь мөөг лугаа адил эмнэлгийн жижиг салбарууд нээгдэж 1930 он гэхэд 20 салбартай болж байв.
Хэдийгээр энэ мэт ШУ-ны эмнэлгийн эхлэл үүсэн бий болж байсан ч тэр бүр хүнд хүрч үйлчлэх,эмчлэх орчин үеийн анагаах ухааны ойлголт хүн амын 20-30 хувь л хамрагдаж байсан ба өөрөөр хэлбэл 60-70 хувь нь анагаах ухааны талаар ямар ч ойлголтгүй хэвээр байлаа.Нөгөө талаас тухайн үед ШУ-ны эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай,эм, багаж хэрэгсэл , төсөв мөнгө хүрэлцээгүй дээр өгүүлсэн хүн амын дийлэнхи хэсэг нь түвд эмнэлэг рүү очдог хэвээрээ ийм нөхцөлд нүүдлийн эрүүл мэндийн экспедиц ажилуулах цорын ганц зөв хэлбэр л байжээ.
ЗХУ-н эрүүл мэндийн экспедиц улс орны өнцөг бүрт хүрч ажиллаж олон мянган хүний амь насыг аварч байлаа.
С.Ю.Беленькийн удирдсан эрүүл мэндийн отряд гэхэд Төв,Дорнод,Архангай,Сэлэнгэ аймгаар явж нийт 65000 гаруй хүнд үзлэг хийж,рашаан ус шаварт 50 гаруй шинжилгээ хийж,1500 өвчний түүхийг боловсруулан гаргасан байна.
1935 онд Монгол улсад Ардын эрүүлийг хамгаалахын 10 жилийн ой болж ЗХУ-аас санитарын шилэн тэрэг 2,хөнгөн маягийн нисэх онгоц нэг,рентген аппарат нэгийг бэлэг болгон өгчээ.
Энэ мэт ЗХУ-с 1921 оноос албан ёсоор 1961 он хүртэл санхүү техник,мэргэжлийн боловсон хүчнээр манай орныг хангаж эрүүл мэндийн салбарт хамтран ажиллажээ.
Үүний үр дүнд Монгол улсын анхны их эмч нар Д.Сэржмядаг,Ш.Шагдар,Д.Дэндэв зэрэг хэдэн арван эрдэмтэн эмч нар төрөн гарч, эрүүл мэндийн салбарын сургуулиуд үүд хаалгаа нээж эмч сувилагч нарыг бэлтгэж эхэлжээ.