2011年9月10日土曜日

СУВИЛАГЧДАА СУВИЛЬЯ

Сувилагч нарын тухай Өнөөдөр сонин дээр гарсан нийтлэлийг оруулав.
Сувилагч гэж хэн бэ? Өвчтөнийг асарч сувилах, эм, тариаг эмчийн заасан цагт хийх үүрэг хүлээсэн эмнэлгийн дунд мэргэжилтэн бол сувилагч. Өвчтөний хажууд байж, асарч тойлох, хүнд өвчтэй хүн байвал өтгөн, шингэнийг нь зөөхөөс эхлээд эмчилгээ үйлчилгээний ачааны хүндийг үүрдэг сувилагч дэлхийн хам гийн хэрэгцээтэй 100 мэр гэж лийн жагсаалтын хоёрдугаарт оржээ. Дэлхийн боловсролын холбооноос хийсэн судалгааны дүн энэ. Монголд бол анхааралд төдийлэн өртдөггүй, өртвөл муу хэлүүлчих гээд байдаг сувилагч дэлхийд мэргэжлийн хэрэг цээний зиндаагаараа ийм дээгүүр эрэмбэлэгддэг юм байна.

Сувилагч гэдэг хүн төрөлхтөнд ямар чухал мэргэ жил болохыг энэ жагсаалт илтгэнэ. Харин Монголд тийм биш ээ. Манай сувилагчид ачаалал ихтэй ажилладаг ч цалин багатай.

Зарим нь ур чадвараараа гологдоно. Харилцааны доголдолтой гэх муу нэр тэдний байнгын чимэг зүүлт. Эмчийн бичсэн тариаг цагт нь хийгээд явдаг муйхар техникийн ажилтан. Сувилагч ямагт эмчийн дор байх ёстой гэсэн социализмын үеийн сэтгэлгээнээс ардчилсан монголчууд салаагүй. Эмч, мэргэжилтнүүд нь хүртэл шүү. Ийм учраас сувилагчийн мэргэжлийн үнэлэмж Монголд доогуур.

Сувилагчийн хүүхэд гэвэл яд рангуй амьдрал төсөөлөгдөнө. “Тариа хийлгэхийн тулд хүүхдээ сувилагч болгосон” гэж ярих эцэг, эхчүүд ч бий. Тэгэхээр сувилагч мэргэжлийг тариа хийх төдийхнөөр л төсөөлж иржээ, бид. Сувилагчдын амьдрал хүнд байгаа учир нийгэмд ийм ойлголт, хандлага тогтсон байж ч болох. Өндөр хөгжилтэй орнуудад сувилагч найман цаг ажилладаг.

Харин манайд шаардлага гарвал 16, 24 цагаар ч ажиллуулна. Тэгсэн хэрнээ найман цагийн цалин өгнө. Ээлжээс буугаад гэртээ амарч байгаа сувилагч гал сөнөөгч шиг гар утсаа унтраах эрхгүй. Өдөр, шөнийн аль ч цагт яаралтай дуудлага ирж мэднэ.

Хүн хүч дутагдсан цагт өнөөх сувилагч хаа холоос ажилдаа яваад л очно. Гэр хорооллын харанхуй гудамжаар айж эмээн явснаа ярьж тайлагнаад байдаг гүй. “Түргэн авсан” сувилагч дараагийн цалин хүртэл хоногийн хоолондоо хүргэхээр төлөвлө- сөн талхныхаа мөнгөөр таксидахаас аргагүй. Харин эмчийг эмнэлгийн, эсвэл өвчтөний ар гэрийнхэн машинаар гэрээс нь авна.

Монголд ийм байдаг бол Японд тэс өөр. Тэнд шөнийн ээлжнээс буусан, яаралтай дуудагдсан сувилагчийг эмнэлгийн машин хүргэж өгнө, гэрээс нь авна. Монголын сувилагчид голдуу жижигхэн биетэй, туранхай, ядрангуй царайтай байх юм. Эмнэлгийн хонгилоор шаламгайлан алхах сувилагчийг огтын танихгүй хүн ч гадаад байдал, алхаа гишгээг нь хараад сувилагч гэдгийг төвөггүй мэднэ.

Тэдний ар гэрийн амьдрал бас л ээдрээтэй байх нь түгээмэл. Ихэнх сувилагч гэр хороололд, өрх толгойлон амьдардаг. Архи уудаг, амьдралдаа нэрмээс болохоос цаашгүй нөхөртэй нь ч бий. Манайд сувилагчдын нийгмийн асуудалд анхаарсан тоймтой судалгаа байхгүй ч нийгмийн ерөнхий хандлага ийм байгааг хүн бүр хэлээд өгнө.

Улсын эмнэлгүүдийн шинэ сувилагчийн сарын дундаж цалин 190.000 төгрөг. Ийм мөнгийг амьдралдаа яаж хүргэх тухай бодохоос мэргэжил дээшлүүлэх талаар санахын ч хэрэггүй. Сувилагчдад орон сууцны зээлд хамрагдах боломж олдохгүй.

Эмнэлэгт ирсэн ийм боломжийг эмч нар нь зиндаархан эдэлнэ. Орон сууцны зээлд хамрагдъя гэсэн ч өрхийн орлого нь банкны шалгуурт хүрэхгүй гачлантай. Өвчтэй хүнтэй ойлгол цож, өтгөн, шингэнийг нь зөөх, хоолыг нь халбагадаж өгөх зэрэг хамгийн хүнд хэцүү ажлыг сувилагчид нугална. Нас барсан хүний шарилыг моорог руу тэд л хүргэнэ. Ийм үед өмсдөг хувцас манайханд байхгүй. Гадаадад бол тусгай өмсгөл өгдөг аж. Манайхан өвлийн хүйтэнд цагаан халаадтайгаа л гүйлдэнэ.

Төрөл бүрийн вирусийн халдварт сувилагчид олноор өртдөг гэсэн судалгаа байна. Ажлаа хийж байгаад өвдсөн юм гээд эмчилгээнд нь төрөөс хөнгөлөлт үзүүлдэггүй. Манайхан бас их эрт нас бараад байна гэж I эмнэлгийн туршлагатай сувилагч ярьсан.

Хамгийн чухал бөгөөд даруухан мэргэжилтнүүдээ төр золионд гаргаж байна. Тэд эмнэлгийн хамгийн муу муухай ажлыг хийдэг атлаа багш нар шиг цалингаа нэмүүлье гэж тэмцдэггүй, хэл ам хийдэггүй. Дуугүйхэн ажиллаад, амьдралаа болгоод л явдаг. Үүнийг төр засаг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Яагаад сувилагчдаа сувилахгүй байна вэ. Сүүлийн үед сувилагчид нэлээд насжсан. Залуу боловсон хүчин хангалтгүй байна. “Судас хэд хатгаад олохгүй, ур чадваргүй сувилагчид эмнэлгээр нэг боллоо” гэж бухимдах хүн олон байна. Энэ үнэн.

Сувилагч мэргэжилтнийг төрийн болон хувийн хэвшлийн 10-аад сургуульд бэлтгэж байгааг бодоход боловсон хүчний хангамжийн тухайд санаа зовмооргүй. Гэтэл шинэ төгсөгчид нь мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй. Ачаалал ихтэй, нэр муутай, цалин багатай учир хүний төлөө гэсэн тэр сайхан мэргэжлийг бараан захын лангуугаар арилжиж байна. Сувилагч эмчийн хэлсэн, заасныг үг дуугүй гүйцэтгэх ёс той гэсэн сэтгэл гээ эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, мэргэжилтнүү дийн толгойноос салах шинжгүй. Харин өндөр хөгжилтэй орнуудад өөр. “Сувилахуйн шинжлэх ухаан хөгжиж байна.

Өндөр хөгжилтэй орнуудад магистр, доктор, профессор цолтой сувилагч ажиллаж, их сургуулиудад багшилж байна. Сувилагч эмчтэй нэг баг болж, нэг зиндаанд ажилладаг болсон. Манай сургуульд Унгарын багш ирсэн юм. Тэр хүн Унгарт хагалгааны сувилагч өвчтөнд нойрсуулах гуурс тавьдаг гэж ярьсан.

Харин манайд бол нойрсуулагч эмч гуурс тавьдаг. АНУ-д нарийссан судас тэлэгчийг сувилагч л тавьчихна. Монголд эмч тавих жишээтэй. Манайх сувилагчийн ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөх шаардлагатай. Суви лагч бол техникийн ажилтан биш, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг хүн.

Өвчтөнийг сувилагч хянах ёстой атал манайд эмч хянадаг болгосон. Гэтэл гадаадын орнуудад сувилагч тариагаа ч хийнэ, өвчтөнөө ч хянана. Тиймээс төрийн бодлогын хүрээнд эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлж байгаа сувилагчдын ур чадварыг дээшлүүлэх ёстой” гэж ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал, доктор, профессор Д.Цэрэндагва ярив.

Гадаадад сувилагч мэргэжил дээшлүүлээд, өсөөд явдаг. Манайхан тийм биш. Өндөр хөгжилтэй орнуудад хэрэгцээндээ уялдуулан эмч, сувилагчдыг багаар нь мэргэжил дээшлүүлдэг. Харин манайд зөвхөн эмч нараа л гадаадад сургаад байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулъя гэвэл сувилагчдыг сургах ёстой юм. Тэд өвчтөнд гардан үйлчилгээ үзүүлдэг учраас хамгийн сайн мэргэшсэн байх учиртай гэж гаднын орнуудад үздэг юм байна.

Гаднын орнуудад сувилгааны ортой тасаг нээгээд эхэлжээ. Тэд зөвхөн су вилахуйн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Сувилагч үзнэ, оношлоно, эмчилнэ. Тэр байтугай сувилагчдын хувийн эмнэлэг байгуулаад эхэлжээ. Монголд өндөр мэргэжлийн сувилагч хувийн эмнэлэг байгуулбал үйлчлүүлэх хүн олдох болов уу. Өнөөдөртөө үгүй. Хэдэн жилийн дараа магадгүй л юм. Бид сувилагчдыг гарын дор зарсаар суутал сувилахуйн мэргэжил дэлхийд ийм өндөр төвшинд хүрч, нэр хүндийг олжээ. Нэг их эмчид оногдох сувилагчийн тоо дэлхийн жишгээр гурав байдаг гэнэ. Тэгвэл манайд нэг нэгийн харьцаатай.

Нэг эмч арваад хүн үзнэ. Сувилагч мөн тооны хүнд сувилахуйн тусламж үзүүлнэ. Гэхдээ манайхан цагийн эмийг өвчтөнд өөрт нь даалгаад, тасагт өртөөлөн тариагаа хийсээр л ажлын цаг нь дуусдаг. Цагийн тариаг цагт нь хийнэ гэж бараг байхгүй.

Эмчийн зааснаас нэг цагийн өмнө болон хойно тариа хийх нь хэвийн үзэгдэл. Үүнд өвчтөн дургүйцэх ч сувилагч зүгээр суугаагүй, цаг наргүй л гүйсэн. Ингээд сувилагч, үйлчлүүлэгчийн хооронд зөрчил гарна. Сувилагчид муухай ааштай гэдэг яриа ч үүнээс үүдэлтэй байх.

Ажлын ачааллаас болоод тэд сувилахуйн тусламжийг ор тас хаяжээ. Сувилагчдын цалин хангамжийг нэмэгдүүлж, ачааллыг нь багасгах цаг болсныг үүгээр сануулаад байгаа юм. Сувилахуйн салбарт гарсан дэлхийн чиг хандлагыг боловс рол олгогч байгууллагууд ойлгоод эхэлжээ.

“Монголд магистрын зэрэгтэй 20 гаруй сувилагч ажиллаж байна. Анхны таван сувилагч доктор хамгаалахаар сурч байна. Доктор сувилагч дарга хийнэ гэсэн үг биш. Сувилахуйн тусламж үйлчилгээг л чанартай үзүүлнэ. Монголын дээд боловсролын салбарт сувилагч баттай байр сууриа эзэлсэн. Тэдний боловсрол, мэргэжлийн ур чадварыг дагаж сувилагчийн ажлыг үнэлэх үнэлэмж алга. Сувилагч, эмч хоёр боловсролын төвшнөөрөө яг адилхан. Адилхан англи хэлтэй.

Эмч бакалавр цолтой төгсөөд, магистр, докторын зэрэг хамгаална. Сувилагч яг адил эрдмийн зэрэг, цол хамгаална. Монголд сувилагч докторын зэрэг хамгаална гэхээр хүмүүс гайхдаг” гэж Д.Цэрэндагва захирал ярив. Эмч, сувилагчийг заагласан ялгаа жижиг зүйл дээр ч харагдана. Ашигладаг үгүйг нь мэдэхгүй ч эмч нар мундаг үзүүлэлттэй компьютертэй.

Сувилагчдад нэг ч компьютер байхгүй. Компьютерийг цэцэрлэгийн хүүхэд хүртэл ашиглаж байгаа нийтийн хэрэгцээ болсон зүйл. Сувилагчдад ч бусдын адил компьютер ашиглах хэрэгцээ байгаа. Ийм энгийн, даруухан ажилчдадаа төр засаг яагаад анхаарал тавихгүй байна вэ.

Гудамжинд жагсаж, хэл ам хийвэл эрх ашгаа хамгаалуулдаг. Мөрөөрөө ажлаа хийгээд явбал ор тас хаячихдаг ялгавартай төр засаг байж болохгүй шүү дээ.

2011年8月13日土曜日

ХУВЬСГАЛЫН ДАРААХ МОНГОЛЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНД

Ардын хувьсгалын дараахан монголчуудын эрүүл мэндийн байдал тэр бүр  өөрчлөгдсөнгүй.
1921 оны 3 сарын 1-3 ны өдрүүдэд Дээд шивээнд хуралдсан  МАХН ын нэгдүгээр их хурлаас гаргасан тунхаглан зарлах бичигт  " ...Ард амьтныг сувилах эмчлэх ,тэжээх тэтгэх зэрэг олон зүйл хэргүүдийг  манай нам нягтлан үзээд дараа зарласугай хэмээж байсан бол 1923 оны 2-р хурлаас " Хоосон ядуу ардыг асран сувилах , аж үйлдвэр олгуулах зэрэг аргуудыг эрнэ" гэж эрүүл мэндийн талаар өгүүлж  байсан байна.
1921 оны 8-р сарын 15 нд бүх цэргийн зөвлөл Д.Сүхбаатарын удирдлагаар хуралдаж монгол ардын болон совет оросын цэргүүд,энгийн  хүмүүст нэгэн адил эмнэлгийн тусламж үзүүлэх больниц байгуулах шийдвэр гаргаснаар мөн оны эцсээр Зүүн сэлбийн  эргэдэх "Козингийн өндөр " гэдэг байшинд Монгол улсын анхны албан ёсны эмнэлэг байгуулагдсан байна.
1928 оноос хойш Монгол оронд нийгмийн шинэчлэл ЗХУ\хуучнаар\-ын эдийн засгын тусламжаар эрчимжэн хөдөө орон нутагт борооны дараахь мөөг лугаа адил эмнэлгийн жижиг салбарууд нээгдэж 1930 он гэхэд 20 салбартай болж байв.
Хэдийгээр энэ мэт ШУ-ны эмнэлгийн эхлэл үүсэн бий болж байсан ч  тэр бүр хүнд хүрч үйлчлэх,эмчлэх орчин үеийн анагаах ухааны ойлголт хүн амын 20-30 хувь л хамрагдаж байсан ба  өөрөөр хэлбэл 60-70 хувь нь анагаах ухааны талаар ямар ч ойлголтгүй хэвээр байлаа.Нөгөө талаас  тухайн үед ШУ-ны эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай,эм, багаж хэрэгсэл , төсөв мөнгө хүрэлцээгүй  дээр  өгүүлсэн хүн амын дийлэнхи хэсэг нь түвд эмнэлэг рүү очдог хэвээрээ ийм нөхцөлд нүүдлийн эрүүл мэндийн экспедиц ажилуулах цорын  ганц зөв хэлбэр л  байжээ.

ЗХУ-н эрүүл мэндийн экспедиц улс орны өнцөг бүрт хүрч ажиллаж олон мянган хүний амь насыг аварч байлаа.
С.Ю.Беленькийн удирдсан эрүүл мэндийн отряд гэхэд Төв,Дорнод,Архангай,Сэлэнгэ аймгаар явж  нийт 65000 гаруй хүнд үзлэг хийж,рашаан ус шаварт 50 гаруй шинжилгээ хийж,1500 өвчний түүхийг боловсруулан гаргасан байна.

1935 онд Монгол улсад Ардын эрүүлийг хамгаалахын 10 жилийн ой  болж ЗХУ-аас санитарын шилэн тэрэг 2,хөнгөн маягийн нисэх онгоц нэг,рентген аппарат нэгийг бэлэг болгон өгчээ.
 Энэ мэт ЗХУ-с 1921 оноос албан ёсоор 1961 он хүртэл  санхүү техник,мэргэжлийн боловсон хүчнээр  манай орныг хангаж эрүүл мэндийн салбарт хамтран ажиллажээ.
Үүний үр дүнд Монгол улсын анхны их эмч нар Д.Сэржмядаг,Ш.Шагдар,Д.Дэндэв зэрэг хэдэн арван эрдэмтэн эмч нар төрөн гарч,  эрүүл мэндийн салбарын сургуулиуд үүд хаалгаа нээж  эмч сувилагч нарыг бэлтгэж эхэлжээ.

2011年7月21日木曜日

Хувьсгалын өмнөх монголчуудын эрүүл мэнд



Тэртээх он жилүүдийн улбаанд хүн төрөлхтөн эрүүл саруул,энх мэнд оршин тогтнохын төлөө газар бүр улс орон бүр өөр өөрийн шаралсан түүхийг илээжээ.Монголчууд бид Хувьсгалаас өмнө,ялангуяа 1800 – 1900 оны үед ямархуу байдалд яаж эрүүл мэндээ сахин хамгаалж байсан нь  тун сонирхолтой.
Монгол оронд 200 жил ноёрхлоо тогтоож байсан Манж хятадын бодлогод хэзээ ч  монголчуудын эрүүл мэндийн талаар бичигдэж байсангүй. Тэр үед 1919 онд гарч байсан “Шофаны өдрийн сэтгүүл” сонинд зөвхөн хятад иргэд орж үзүүлэх хятадын цэргийн жижиг эмнэлгийн тухай “ Хязгаар газар ийм эмчийн хүрээлэн байх нь  далай дээрхи нигүүлсэнгүй онгоцноос юуны өөр” хэмээн тэмдэглэгдснээс өөр эмнэлэгийн талаар өгүүлсэн судар ном үлдсэнгүй. Харин хуучны  ЗХУ-ын эмнэлгийн багын дурсамж материал нэлээд үлджээ.
  Хувьсгалын өмнөх монголчуудын өвчин эмгэгээс аврах  тусламж эрэх цорын ганц газар нь сүм хийд ба түвд эмч оточ нар байлаа
Нөгөөтэйгүүр тэр үеийн монголын 600 гаруйхан мянган хүн амын тал хувь буюу 300 мянган эрэгтэйчүүдийн гуравны нэг,өөрөөр хэлбэл 8 аас дээш насны бүх эрэгтэйчүүдийн 40 хувь нь лам байсан нь улс орны эрүүл саруул оршин тогтнох  ямар ч үндэсгүй болж байсныг харуулж байгаа юм.
Оросын судалгааны баг бүр эртнээс Монголд хөл тавьж1898 онд нэрт эрдэмтэнД.К.Заблотный, 1899 онд доктор Дамаскин, мөн оны намар Тройцкосавскийн антропологч Ю.Д.Талько Грынцевич,1900-1906 онд Казаны профессор И.Н.Ланге, А.И.Подбельский зэрэг олон судлаач эмч нар ирж байжээ.
1902 онд монголд ирсэн их эмч М.В.Сережников “Монголд  цагаан бурхан өвчин их байсан ба Хүрээнд  21 хүнд үзлэг хийж 18 хүн нас барж байлаа “хэмээн бичсэн бол 1907 онд их эмч Овсяников “ Монголд орос хятад гадаадын харьяат бусад 13749 хүнийг нэг жилд үзэж үнэхээр өвчтөнөө дийлэхгүй байгаа тухай бичжээ.Иймэрхүү байдал олон жил сараар үргэлжилсэн учир Оросын эзэн хаанаас 1909 оны 10 дугаар сард Консулын дэнж , Хүрээ хоёрын хооронд жижиг эмнэлэг байгуулжээ.
Ер нь тухайн үед Нийслэл хүрээнд өнгөний өвчин ,сүрьеэгийн өвчин их байсан аж.
Нийслэл хүрээнд амьдарч байсан хүмүүсийн 60 хувь нь тэмбүү өнгөний өвчтэй,төрсөн хүүхдийн 50 хувь, 212 эхчүүдээс 13,2 хувь нь элдэв хүндэрлээр нас барж байжээ.Энэ бол аймшигтай ,монгол улс устаж алга болох сүүлчийн амьсгал дээрээ тогтож байсан гэсэн үг юм.
 Орос эмч нар монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллаж байлаа.
1926 онд ЗХУ-ын албан ёсны  экспедиц Архангай аймагт ажиллах үед энгийн ардууд 60-90 км хол газраас ирж үзүүлж байсан  ба  Заяын гэгээн өөрийн биеэр морилон тарилга хийлгэж байжээ.Их эмч Г.В.Ивицкий нэгэнтээ: Монгол нь одоогоор сүрьеэгийн шуламд өргөл барьц төлдөггүй боловч ахуй нөхцөл  өөрчлөгдөхын хамт  бие махбодын  энэ өвчинд хандах хандлага сул дорой байна.Гол нь монголчуудын биед сүрьеэгийн эсэргүүцэл огт байхгүй байна.Иймийн тул олон нийтийн газар гарч явахдаа анхаарах хэрэгтэй гэж бичиж үлдээжээ.
Бас эмэгтэйчүүдийн өвчин газар авч нэлээд хүндэрсэн тухай өгүүлжээ.1927 онд л гэхэд шинжилгээ авсан 519 эмэгтэйчүүдийн 183 буюу 35,2 хувь нь нэг ч төрөөгүй мөртлөө удамшлын гаралтай өвчтэй, 0 -1 насны хүүхдийн эндэгдэл 44,6 хувьтай байсан байна.

 Ийнхүү улс орон хувьсгалын үр нөлөөгөөр ЗХУ аас эмч сувилагч нар шинжлэх ухааны үндэстэй судалгаа шинжилгээ хийж,эрүүл ахуйн анхны үндэс  суурыг тавьж эрчимтэйгээр  эрүүлжиж эхэлжээ.







Ингээд 1966 оны байдлаар 1000 хүн ам тутмын цэвэр төрөлт 31,2 болж ,1 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 8 дахин буурч ,цагаан цэцэг ,тарваган тахал,эсэргэнэт зэрэг жижиг тархамтгай өвчин бүр мөсөн устжээ. Боловсон хүчний хувьд 1966 он гэхэд өөрийн үндэсний 1700 шахам их эмчтэй болж нэг эмчид 692 хүн ногдож эрс өөрчлөгдөж эхэлсэн байна. 

Бидний туулж ирсэн эрүүл мэндийн түүхийг сурвалжлан үзвэл ийм бөгөөд эндээс харахад яах аргагүй орос ах нарын буюнаар бид устах аюулаас аврагджээ гэж бодохоос өөр аргагүй юм.